2023 онд зохион байгуулагдах 21 аймгийн АШТ-ий дээд шатанд Баян-өлгий аймгийн шигшээ баг өрсөлдөнө
Үйл явдал
/
2022-08-09

Увс аймгийн Улаангом хотноо 08 дугаар сарын 06-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” хөлбөмбөгийн тэмцээний Нэгдүгээр шатны аваргын төлөө манай аймгийн шигшээ баг Төв аймгийн шигшээ багийн хооронд гал гарсан өрсөлдөөнтэй, тун сонирхолтой тоглолт болж, Баян-Өлгий аймгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм.

700 

Ингэснээр ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн биеийн тамирын багш, Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” зэрэглэлтэй, футзалын Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Level-1” зэрэглэлтэй М.Мейрамбек дасгалжуулагчтай аймгийн шигшээ баг Нэгдүгээр шатны цомын эзэн, аварга багаар шалгарав.

700

Аймгийн шигшээ багийн хөлбөмбөгчид нэгдүгээр шатны аварга болж, цом хүртсэнээс гадна манай шигшээ багын хагас хамгаалагч Мустафа “Шилдэг найруулан тоглогч”, шигшээ багын хаалгач Көпберген” Шилдэг хаалгач”-аар тус тус шалгарлаа.

700

Түүнчлэн 2023 онд зохион байгуулагдах 21 аймгийн АШТ-ий Дээд шатанд өрсөлдөх эрх авсан юм. Баян-Өлгий аймгийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх ялалтыг аймгийн шигшээ баг ийнхүү байгууллаа. ЗДТГ-ын мэдээллийн албаны зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Дараа жил дээд шатандаа түрүүлж цомын эзэн болохыг хүсэн ерөөе!

700

Үүнээс гадна манай аймгийн хөгжөөн дэмжигчид шигшээ багаа уухайлан сэтгэл зүрхээрээ дэмжиж оролцсоныг энд дурдах нь зүйтэй. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан санаачилга гарган Увс аймагт өргөн бүрэлдэхүүнтэй очиж, аймгийнхаа баг тамирчдыг урамшуулан, хөгжөөн дэмжсэн юм. Аймгийнхаа баг тамирчдыг Засаг дарга өөрийн биеэр очин хөгжөөн дэмжсэн явдалд М.Мейрамбек дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчид баярласан талархсанаа илэрхийлж байв. Түүнчлэн Засаг даргын энэхүү үйлдлийг бусад аймгийн шигшээ багийн тамирчид болон зохион байгуулагчид талархан, сайшааж байлаа.

Мөн Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Биеийн тамир спорт газрын дарга Х.Хайнар, Аймгийн ИТХ төлөөлөгч Ш.Алгабек, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, Өлгий сумын ИТХ төлөөлөгч О.Ертай, Аймгийн МХГ-ын дэд дарга Б.Досжан, зурагчин Р.Хуанган, жолооч Х.Ерболат, жолооч М.Хумарбек нар шигшээ багаа хөгжөөн дэмжлээ

700

Мейрамбек дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Бахытхан МУСТАФА /багийн ахлагч/, Талгат ЕСБОЛ, Мерей КӨПБЕРГЕН / хаалгач/, Хапшан АЙБОЛ, Жумагали АЛЬФАРАБИ, Амангелди ЖАНСЕРИК, Дауит НУРШАРИВ, Амангелди МУХАМЕДАЛИ, Чингисхан БАХЫТЖАН, Турат СЫРЫМБЕТ, Сьезд АХЖАРХЫН, Сайлау ОМАР, Дарбек БЕРДАУЛЕТ, Хумырбек НУРБОЛАТ, Хиса БАУЫРЖАН, Ерболат НУРБЕРГЕН, Хуанар АМАНТАЙ, Нурсултан ТАЛАНТ, Хардыхан ЖОЛАМАН нар тоголлоо.

700700700  700700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.