БГД-ийн засаг дарга Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 29 дүгээр хороонд ажиллалаа
Үйл явдал
/
2022-08-10

БГД-ийн 29 дүгээр хороонд “Эрин хороолол”, “Хархорин хороолол”, “Өнөр хороолол” болон 46/1, 47 дугаар байр харьяалагддаг бөгөөд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн хотхон хороолол ихтэй. Тус хороонд цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байдаг. Энэ бүсэд улсын сургууль, цэцэрлэг байдаггүй.

Манай дүүргийн хувьд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэх зорилготой ажиллаж байгаа. Иймээс хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байруудыг түлхүү хайж байгаа бөгөөд энэ зорилгын хүрээнд тус хороонд ажиллаж, түрээслэх боломжтой хоёр байртай танилцлаа.

700

  • Эхний байршил нь 53/7-р байрны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг 900 гаруй мкв талбайтай цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан байр
  • Хоёр дахь байршил нь 53/8-р байрны нэг давхарт үйлчилгээний зориулалттай 600 гаруй мкв талбай

“Эрин интернейшнэл” ХХК-ийн ерөнхий инженерийн танилцуулснаар дээрх 2 байр нь зэргэлдээ байршилтай учраас холбоос хийж, нэг обьект болгох боломжтой гэсэн юм. Ингэснээр 1500 орчим мкв талбайтай цэцэрлэгийн байр бий болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.177.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.