Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай, Багануур дүүргийн хүүхүүд 100 хувь ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ нөхцөл бүрджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-10

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас “ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭЛМЖ БА ЦАХИМ БҮРТГЭЛ” сэдэвт хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярихдаа “Энэ хичээлийн жилээс эхлэн нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх ёсгүй гэсэн зарчим баримталж 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах ажлыг шат дараатай эхлүүлсэн. Маргааш буюу 2022 оны 08 сарын 10-нд цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэлийн хүсэлт И-Монголиа сисемд нээгдэнэ. Сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгч, багш нар нь АВЛИГА АВДАГ тогтолцоог халж байгаа. Ямартай ч нөхцөл байдал дээрдсэн. 09 дүгээр сарын 01-н гэхэд Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах нөхцөл бүрдсэн. Ийм боломжийг бий болгохын тулд хамтран ажилласан дүүргийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, баг хорооны шат шатны мэргэжилтнүүд, цэцэрлэгийн эрхлэгч нарт баярлалаа” гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.19.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.