Баянгол дүүрэгт хүүхэд залуус, оршин суугчдад зориулсан тохижилтын ажил хийж байна
Үйл явдал
/
2022-08-11
Баянгол дүүргийн 29-р хороо, “Эрин хороолол” нь хүн ам ихээр төвлөрсөн бөгөөд тус хотхоны оршин суугчид амрах, хүүхдээ салхилуулах талбай хомс байсан. Тэгвэл “Тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх” төсөл арга хэмжээний хүрээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус хороололд хүүхэд залуус, оршин суугчдад зориулсан сүүдрэвч, гэрэлтүүлэг суурилуулах, тохижилтын ажлыг гүйцэтгэгч компани зураг, төсвийн дагуу 80 хувьтай гүйцэтгэж байна.
 
Тохижилтын ажлын хүрээнд хоёр саравч, явган замын гэрэлтүүлэг, дасгал хийх төхөөрөмж зэргийг байрлуулж байгаа юм.
 
 
 
700
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.