Хараа голд БОХИРОО ЦУТГАДАГ БАЯНБУУРАЛ амралтын газрыг ХААЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-11

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж БАЯНБУУРАЛ АМРАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААХ шийдвэр гаргажээ. 

Тодруулбал “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Баянбуурал” амралтын газар нь хаягдал бохир усаа цэвэрлэх байгууламжаар бүрэн гүйцэд цэвэрлэлгүй Хараа голд шууд нийлүүлж байсныг илрүүлж, бохир уснаас дээж аван шинжилгээнд хамруулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Түүнчлэн “Баянбуурал” амралтаас гадна “Баянхангай Хараа гол” ХХК-ийн “Баян хангай”, “Баянгол ресорт девелопмент” ХХК-ийн Хүүхдийн зуслан, “Батсол” ХХК-ийн “Аваргууд” амралтын газар зэрэг таван аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж, үйл ажиллагааг нь прокурорын тогтоолоор түр зогсоогоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.