БЗД-ийн засаг даргын тамгын газраас "Эрхэт капитал" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо
Үйл явдал
/
2022-08-11
Зөвшөөрөгдсөн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран дүүргийн 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газар ажиллалаа.
 
Иргэд дархан цаазат газрыг ухаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх гомдлыг хүргүүлж, хамтарсан баг шалгалтын ажиллагаа ийнхүү явууллаа. Эрхэт капитал компани нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төвийн төслийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарласан. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэсэгт үйл ажиллагаа явуулаагүй, ойн сан бүхий газарт ажил зохион байгуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон.
 
May be an image of 3 people, tree and nature
 
Мэргэжлийн байгууллагаас байгаль орчинд үүссэн сөрөг нөлөө, хохирлын хэмжээг дахин тооцож ажиллана. Мөн үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоох арга хэмжээ авлаа.
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх Баянзүрх дүүргийн 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газарт иргэдийн өгсөн гомдол мэдээллийн дагуу хамтарсан баг цаашид ч шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллах болно гэж мэдэгдлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.