"БАЯНХОНГОРЫН БАХАРХАЛТ ҮЙЛСТНҮҮД"- цуврал
Үйл явдал
/
2022-08-11

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар ДАМДИНЖАВЫН ГОМБОЖАВ

"-Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Багаасаа хар бор ажилд мах руу зүтгэлтэй ажилладаг хүн. Тэр сум нэгдлүүдэд олон жил ажиллаж байгаад МАХН-ын дээд сургууль төгсөөд Баянхонгор аймгийн Галуут, Баацагаан, Баян-Өндөр, Өлзийт сумуудад сум нэгдлийн даргаар ажиллаж байгаад МАХН-ын Төв хорооны боловсон хүчний шийдвэрээр Хэнтий аймгийн Чандганы САА-н ажлыг сайжруулахаар томилогдож очсон. Тэнд очиж ажиллаж байх хугацаандаа Чандганы САА-н ажлыг үнэхээр танигдахгүй болтол нь өөрчилж, бүрэн цэгцэлж чадсан юм. Д.Гомбожав нь 1934 онд төрсөн. Нохой жилтэй. Тэр Баянхонгорчуудынхаа тухай хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар сэтгэл зүтгэлээ зориулсан хүн юм. Хөдөлмөр хүнийг алдаршуулдаг учир түүнийг нь төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ."

May be an image of 4 people
 
Эх сурвалж: М.Дашбалбар “Баянхонгорчуудын бахархалт хүмүүс” Улаанбаатар 2005
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.