Хүүхдийн аюулгүй байдал хамгаас чухал
Үйл явдал
/
2022-08-12

Баяр, амралтын өдрүүдэд ний эцэг эхчүүд хүүхэддээ тавих  хараа хяналтаа сайжруулж

  • Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх /Гэрт нь цоожлох/,
  • Өндөрөөс унах, бэртэж гэмтэх, халтирч унахаас урьдчилан сэргийлэх,
  • Түлэгдэлтээс урьдчилан сэргийлж хүүхдийнхээ ойр орчинд байгаа халуун зүйлийг хол байлгах /Халуун тогоо, зуух, халуун сав, индүү/,
  • Тогны залгуур, цахилгаан хэрэгсэл, гар утас болон бусад зүйлийн цэнэглэгчийг ил залгахгүй байж хүүхдээ тогонд цохиулахаас хамгаалах,
  • Хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудал, аюулгүй бүсийг заавал зүүлгэх,
  • Аялал зугаалгаар явахдаа нуур цөөрөм, тогтоол усны орчимд хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Авч явах тохиолдолд амны хаалт хэрэглэх

Тиймээс ахуйн орчинд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлцгээе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.