Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцооны туршлагаасаа хуваалцлаа
Үйл явдал
/
2022-08-12
Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд манай улсад ажиллаж байна.
Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хөгжүүлсэн түүх, саад бэрхшээл, сорилтууд, хэрэгжилтийн талаар эхний өдрийн сургалт уулзалтаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр зохион байгууллаа.
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, “Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах санамж бичгийг байгуулснаас хойш сарын дараа зөвлөх үйлчилгээний эхний үе шатыг эхлүүлж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч шуурхай ажиллаж байгаад талархал илэрхийлье. Өнөөдрийн сургалт өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.
700
Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.
Сургалтад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо болон нийгмийн даатгал, тэтгэврийн реформ, хуримтлалын сан бий болгоход санаачилгатай ажиллаж байгаа судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.