Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэрэлтүүлгийн засвар, арчлалтын ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-08-13
Даланзадгадын хэмжээнд эвдэрсэн гэрэлтүүлгийг солих, цахилгааны утсыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан тулгуурыг солих, суурийг хүчитгэх ажил хийгдэж байна.
Эдгээр багц ажлыг хийснээр Даланзадгадын гэрэлтүүлэг илүү сайжирч, ашиглалтын хугацаа нэмэгдэнэ. Гэрэлтүүлэг сайжирснаар явган зорчигчийн аюулгүй байдал сайжирна. Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явган зорчих, иргэдийн амьдрах орчин илүү ая тухтай болно.
Хүүхдэд ээлтэй, бүгдэд хүртээмжтэй хот төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү гэрэлтүүлгийн засвар, арчлалтын ажил хийгдэж байна.
Гэрэлтүүлгийн засвар, арчлалтын ажлыг орон нутгийн төсвийн 688 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёндрийм ХХК гүйцэтгэж, 2022 оны 10-р сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгнө.
 
авто зам нарын зураг байж магад
3 хүн ба авто зам нарын зураг байж магад
3 хүн ба гадаа нарын зураг байж магад
2 хүн ба гадаа нарын зураг байж магад
1 хүн ба гадаа нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.