Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдөд үндэсний баялгийн сангийн талаар танилцуулга хийж, санал солилцлоо
Үйл явдал
/
2022-08-13

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд манай улсад энэ сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж байна.

Уулзалтаар Монгол Улсын Алсын Хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, урт болон богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.

Төлөөлөгчид Сингапур улсын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хөгжүүлсэн түүхэн туршлага, тулгарсан саад бэрхшээл болон сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хуваалцаж, талууд дахин өргөн хүрээнд хурал, уулзалт зохион байгуулахаар тохирлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.111.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.