Булган аймгийн Хишиг-Өндөр суманд техникийн дундын үйлчилгээг бий болгоход хамгийн тохиромжтой
Үйл явдал
/
2022-08-13
Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалсан. Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна.
 
Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-р нэмэгдүүлж, нийт 363 га талбайд тариалсан эерэг мэдээтэй байна.
Өнөөдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа. Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаагаас гадна хүнсний ногооны тариалалт ч нэмэгджээ.
 
700
 
Мөн тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байлаа. Байрлалын хувьд Хишиг-Өндөр суманд дундын техник үйлчилгээг бий болгох нь хамгийн тохиромжтой тул ямар боломж шийдэл байгаа талаар бид ярилцсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.