Монгол банк БНСУ-ын “KAMCO” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв
Үйл явдал
/
2022-08-16
Монголбанк БНСУ-ын “Kamco” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр байгууллага чанаргүй активыг үр ашигтайгаар бууруулах чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох, хүний нөөцийг бэхжүүлэх, актив удирдлагын компанийн маркетинг, үйл ажиллагааны стратегийг хөгжүүлэх, актив удирдлагын компани байгуулахтай холбоотой эдийн засаг, хууль эрх зүйн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

“Kamco” буюу Солонгосын хөрөнгийн удирдлагын корпорац нь тус улс дахь санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийг худалдан авах, шийдвэрлэх, бизнест бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн санхүүжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хагас төрийн өмчийн байгууллага юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.