“Нүүдэлчин монгол - 2022” их наадмаар дүүргээ төлөөлөн оролцсон байгаа хүмүүст талархал илэрхийлье
Үйл явдал
/
2022-08-16
Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 12-14-нд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т “Нүүдэлчин Монгол - 2022” их наадам зохион байгуулагдаж байна.
Бидний соёлын биет бус өв бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нүүдлийн соёл иргэншлийн илэрхийлэл юм. “Нүүдэлчин Монгол-2022” наадамд нийслэл болон 21 аймгийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагчдын 3 хүрээ, 30 өртөөг дамжин, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцуулж байгаа юм.
Уг наадамд Багануур дүүргээ төлөөлж:
180м торгон дээр урласан МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО бүтээлээр Э.Гуамарал,
СУРАН ЭДЛЭЛ брэндээр “Уран бүргэд” урлан,
ҮНДЭСНИЙ ХУВЦАС төрлөөр Уран Хийц урлан,
Уртын дууны төрлөөр Соёлын Ордны уртын дуучин Ш.Гангамөрөн,
ҮНДЭСНИЙ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ төрлөөр Ү.Батдэлгэр нар тус тус оролцож байна.
Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга билээ. Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.
зогсож байна ба гадаа нарын зураг байж магад
2 хүн ба гадаа нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
9 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
7 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.128.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.