ШУУРХАЙ: Дарханы замын ТЕНДЕРТЭЙ холбогдуулан Зам тээврийн яамны удирдлагуудын өрөөнд НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-16

Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд яг одоо прокурорын зөвшөөрөлтэйгээр НЭГЖЛЭГ хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой "алдагдсан боломж"-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан. Тодруулбал, бүтээн байгуулалтууд удааширч, хойшлогдох болсон шалтгаанд албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг ийнхүү шалгуулахаар болсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.