Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн заагийг шинэчлэн баталсан
Үйл явдал
/
2022-08-16
Нийслэлийн Хүн амын шинэ суурьшлын бүс болох Нисэх, Яармаг чиглэл рүү иргэд ихээр шилжин ирж суурьших болсон. Иймд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн зарим хороодыг хувааж, нутаг дэвсгэрийн хилийн заагийг шинэчлэн баталсан. Тухайлбал Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь 23, 24 дүгээр хороо болон хуваагдсан бөгөөд тус хороодын байршил болон хилийн заагийн мэдээллийг хүргэж байна
 
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо нь Хангарьд Сити-2 хотхоны үйлчилгээний төвийн 2 давхар, 208 тоотод байрлаж байна.
Хилийн зааг нь Нүхтийн замын уулзвараас зүүн тийш Наадамчдын замаар Харумафүжи сургуулийн баруун талаар урагш эргэн Арцат дэд станцын зүүн урд хүрч 1608.0 тоот, Баруун ширээт уул, Их Ёл уул /207.0/, Арцат уул, 1828.4 тоот 1792.5 тоот, Ташгай уул, Нүхтийн амны хашааны баруун үзүүрээс Нүхтийн зам хүрч хойш эргэн засмал замаар Наадамчдын зам хүрнэ.
Албан ёсны цахим холбоос ?https://www.facebook.com/profile.php?id=100082926322005
700
 
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо нь Вива сити М-16 тоотод байрлаж байна.
Хилийн зааг нь Шинэ өргөө хотхоны баруун талаас хойш Туул голын хойд эрэг хүрч зүүн тийш Туул голын хойд эргийн 3 дугаар цахилгаан станцын усны далангаар Яармаргийн гүүр хүрч урагш 1539.5 тоот, 1674.0 тоот, Яргайт уул, Баруун ширээт уул, хойш эргэн 1608.0 тоот, Арцат дэд станцын зүүн урд өнцөг хүрч Харумафүжи сургуулийн баруун талаар Наадамчдын зам хүрч хойш Шинэ өргөө хотхоны баруун тал хүрнэ.
Албан ёсны цахим холбоос ?https://www.facebook.com/profile.php?id=100082215587825
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.