Хан-Уул дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 202 гараашийг буулгаад байна
Үйл явдал
/
2022-08-16
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүрэг дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж, тохижуулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн.
 
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 13 байршилд зөвшөөрөлгүй барьсан 202 гарааш буулгаж 3636 мк талбайг чөлөөлөхөөр төлөвлөсөн.
700 Тэгвэл наймдугаар сарын 15-ны байдлаар 100 хувийн гүйцэтгэлтэй чөлөөлөөд байна. Тус газар чөлөөлсөн талбайд нийтийн эзэмшлийн тохижилтын ажлууд үргэлжилж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.210.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.