“Давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарлахыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
Үйл явдал
/
2022-08-16
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр 09.30 цагт эхэлсэн. Хуралдаан 18.00 цагийн орчимд дуусаж, шийдвэрээ гаргасан байна.

Тодруулбал, “Давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарлахыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

Мэдээлэл өгөхөд, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлыг ҮХЦ хэлэлцсэн. Тэд “Давхар дээл"-тэй сайд нарын тоог дөрөв гэж заасан нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн агуулгаар цэцэд хандсан байдаг. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэр эцсийнх байдаг бөгөөд “Зөрчсөн” гэж дүгнэвэл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох асуудал өрнөхөөр дүр зураг бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.224.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.