Л.Халтар сайдаа!! ЧАДДАГ ЮМ НАМАЙГ Ч БАС ЦАГДААД ӨГӨӨРЭЙ. Төр тээвэрчдийг ДОРД ҮЗЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-16

Замын-Үүдийн тээврийн жолооч нарын "СОЁМБО" хөдөлгөөнөөс мэдэгдэл хийж Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийнхөн ажил гацааж буй талаар шаардлага хүргүүллээ. Тэдний зүгээс "Бид удаан тэвчлээ. өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хойш нам зогслоо. Хэвийн зүгээр ажиллаж байсан зүйлд ТӨР ДУНДУУР НЬ ОРЖ ИРЭЭД Замын-Үүд сумын 18 мянган иргэнийг хохироож байна. Энгийн иргэн, нэг жолооч үзэл бодлоо илэрхийлсэний төлөө ямар хурдан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэдэг юм бэ... Тэгсэн байтлаа бидний бичиг, шаардлагын хариуг өнөөг хүртэл өгөхгүй байна.  Би Замын -Үүдийн жолооч Батхуяг байна. Том тэрэг барих боломжгүй болсон учраас амьдрахын тулд хотод халтууранд явж байна. Одоо хүүхдүүдийн сургууль цэцэрлэг цуглалаа. Оюутнуудын сургалтын төлбөр нэхэгдэнэ. Үүнийг хэн төлөх юм. Энд байгаа жолооч нар бүгд банк, банк бусад өртэй бочлихсон. Техникээ хураалгахад бэлэн болчихсон. Нэгэн л хураалгах болчихсон учраас техникүүдээ ТӨВ ТАЛБАЙД АВЧИРЧ ЖАГСАЯ. Бид төрөөс юу ч нэхээгүй. Харин ч татвараа төлөөд шударгаар хөдөлмөрлөсөн. Гэтэл төр биднийг дорд үзэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.