75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ
Үйл явдал
/
2022-08-17

Сайжруулсан шахмал түлшний хувьд өнөөдрийн байдлаар 75 мянган тонн түлшийг нөөцөөлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ.

Галлаганы улирал удахгүй эхлэх тул Тавантолгой түлш ХХК 2022-2023 онд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс цахим хаягаар бүртгэж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд энэ оны есдүгээр сарын 1-ээс 2023 оны тавдугаар сарын 15-ны хооронд  670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулна.  Дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм.

Өнгөрсөн оноос эхлэн  хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллах юм байна. Харин үлдсэн 247 цэгийг цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18:00 цаг хүртэл хүлээн авах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.