ГССҮТ-ийн ажилтнуудынхаа цалинг нэмж, 35 ажилтанд орон сууц урьдчилгаа 30 хүртэлх сая төгрөгийн эрхийн бичиг гардуулав
Үйл явдал
/
2022-08-17
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалын дагуу жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан.
 Энэхүү сарын хүрээнд Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ГССҮТөвийн удирдлагууд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 20-45 хувиар нэмж, 35 ажилтанд орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олголоо.
 
700
 
 Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа 08 дугаар сарын 1-10-ны хооронд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудаас судалгаа авч ГССҮТөвд 6-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгосон ба түүнчлэн цаашид 10-15 жил тогтвортой ажиллах, өөрийн нэр дээр орон сууцгүй, орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 35 эмч, эмнэлгийн ажилтныг сонгосон. Мөн Удирдлагын зөвлөлийн хурал болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, бусад ажилчдын төлөөллийг оролцуулж нээлттэй шалгаруулалт зохион байгууллаа.
 ГССҮТөвийн Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 08-ны А/118 тоот тушаалаар нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 20-45 хувиар нэмэгдүүллээ.
Энэ удаагийн “Эрүүл мэндийн ажилтны баяр”-ын арга хэмжээний үеэр олон эмч мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Салбарын болон бусад байгууллагын шагналуудаар шагнагдлаа. Үүнд:
“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар
М.Өлзийдэлгэр Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч
С.Нямдорж Инженер техник тоног төхөөрөмжийн албаны цахилгаанчин
Д.Алтангэрэл Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн асрагч
Г.Наранчимэг Статистик тандалт судалгааны албаны цахим бүртгэгч
С.Өлзийбат Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн асрагч
Ц.Цэцэгбал Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн туслах сувилагч
Д.Баасанжаргал Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч
Ё.Жимбээ Гавал тархины гэмтлийн тасгийн туслах сувилагч
Т.Болорцэцэг Халдварын сэргийлэлт хяналтын албаны ариутгагч
   
    “ЖУУХ БИЧИГ”-ээр
Г.Гүнжидмаа Халдварын сэргийлэлт хяналтын албаны асрагч
Ч.Энхцэцэг Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн асрагч
Л.Булгантамир Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн асрагч
И.Лхагвасүрэн Эмчилгээний хоол зүйн тасгийн асрагч
Г.Гандөш Эмчилгээний хоол зүйн тасгийн асрагч
М.Пүрэвсүрэн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн сувилагч
?Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр
Ш.Диймаа Эмзүйн албаны шил угаагч
Ц.Алтантөгс Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн сувилагч
Д.Энхбаяр Нийгмийн эрүүл мэндийн албаны нийгмийн ажилтан
Б.Нарангэрэл Хүзүү нуруун гэмтэл согогийн тасгийн их эмч
Б.Бат-Амгалан Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн боолтын сувилагч
 
     Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны “ЖУУХ БИЧИГ”-ээр
О.Оюун-Эрдэнэ Санхүү бүртгэлийн албаны нярав
А.Мигмаа Дүрс оношлогооны тасгийн рентген техникч
Б.Одгэрэл Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн асрагч
Э.Номинцэцэг Статистик тандалт судалгааны албаны цахим бүртгэгч
Б.Мөнхцэцэг Гавал тархины гэмтлийн тасгийн асрагч
Д.Отгонсүрэн Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант
Ч.Энхцэцэг Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн асрагч
Д.Түмэнбаяр Халдварын сэргийлэлт хяналтын албаны ариутгагч
Б.Оюун Статистикийн тандалт судалгаан албаны бага эмч
Б.Бат-Оюун Амбулаторийн тасгийн сувилагч
Д.Түмэнхүү Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант
М.Сүнжидмаа Эмчилгээний хоол зүйн тасгийн тогооч
 
     Нийслэлийн Эрүүл Мэндийн “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр
Д.Энхжаргал Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч нарыг тус тус шагнагдлаа.
 
700
 
Ард олныхоо амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн зоныхоо төлөө хийсэн ариун үйлсийн эзэд та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ГССҮТөвийн захиргаа
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.