Монголбанк нь Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ)-той хамтран 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр тус холбооны гишүүн брокер дилерийн компани, кастодиан банк болон бусад оролцогч нараас бүрдсэн 24 байгууллагын 40 гаруй мэргэжилтэнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилттэй Монголбанкны “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн систем (ҮЦТХНС)-ийн талаарх танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн систем (ҮЦТХНС)” болон “ҮЦТХНС-ийн интерфейс холболт” зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн, эдгээр системийг нэвтрүүлэх ажлын явц, техникийн гол функци болон шийдлүүд, Монгол улсын нийт санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд Мэдээллийн технологийн системийн хувьд “нэг хэлээр, нэгдсэн ойлголтоор ярих” ач холбогдлыг зах зээлд оролцогч нарт ойлгуулах зорилготой зохион байгуулагдсан болно.
-
2 цаг 21 мин
-
2 цаг 53 мин
-
18 цаг 22 мин
-
21 цаг 35 мин
-
21 цаг 59 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин