ХУД-т сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ
Үйл явдал
/
2022-08-17

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд энэ онд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах юм. 2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн борлуулалтын цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Иргэдийн хүсэлтийг 2022 оны 08 сарын 21-ний 18 цаг хүртэл хүлээн авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.