БЗД-н Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-08-17
Баянзүрх дүүргийн засаг даргын дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Баянзүрх нэг зүрх төв”, “Таван богд Финанс ББСБ” ХХК, “Текстайл прожект монголиа” ХХК хамтран “Оёдлын үйлдвэрлэл, кластер, маркетингийн төв” төслийг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт техник технологи инновац шингэсэн үйлдвэрлэл бий болох зэрэг бодит эерэг үр дүн гарна. Одоогоор 11 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн зээл авах хүсэлт батлагдаад байна. Тэдний нэг бол спорт хувцас үйлдвэрлэгч Я.Туул юм. 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч барьцаа хөрөнгөгүй учир зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжгүй байсан байна. Ингээд Баянзүрх дүүргийн засаг даргын дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зээлийн талаарх мэдээллийг олж аван үйлдвэрлэлээ өргөжүүлж, эхний томоохон захиалгаа ч авчээ.
 
Төсөл анх хэрэгжих тухай мэдээлэл гарсан даруйд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийн тоо нэмэгджээ. 2021 оны 11-р сард оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 719 бизнес эрхлэгч байсан бол энэ тоо 847 болсон байна. Өөрөөр хэлбэл иргэд бодитой дэмжлэг байвал хөдөлмөр эрхлэх сонирхол байгаа нь дээрх тооноос харагдаж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Баянзүрх нэг зүрх төвөөс төсөлд хэрхэн хамрагдах талаарх сургалтыг 5 удаа зохион байгуулж 101 бизнес эрхлэгч оролцсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.151.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.