СХД-ээс Газар чөлөөлөлтийн ажлыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Үйл явдал
/
2022-08-17
Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, сэндвич, төмөр болон тоосго, блокон гараашийг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна.
 
Тухайлбал, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 45 ширхэг гараашийг чөлөөлөх ажил наймдугаар сарын 18-ны өдөр эхэлнэ. Иймд объект эзэмшигчид газар чөлөөлөлтийн ажил эхлэхээс өмнө өөрсдийн эд зүйлсийг авч Газар зохион байгуулалтын албаны ажлыг дэмжин хамтран ажиллана уу.
700
 
Цаашид иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийтийн эрх ашгийн төлөө нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гарааш, контейнерыг чөлөөлж ажиллахыг уриалж байна. Энэхүү чөлөөлсөн талбайд Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар зөвхөн тохижилтын ажил хийгдэх юм.
 
 
700
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.