Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Засаг даргыг огцрууллаа
Үйл явдал
/
2022-08-18

Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна:

Ховд аймгийн Засаг дарга Д.Дүгэржав "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын ажлыг удаашруулсан гэж үзэж огцрууллаа

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг огцруулах тухай заасан байдаг. Тодруулбал тус хуульд Засаг даргыг огцруулахдаа Дээд шатны Засаг дарга, Ерөнхий Сайд энэ хуулийн 64.2-д заасан тохиолдолд зохих шатны хурлын санал, эсвэл өөрийн санаачлагаар огцруулах шийдвэр гаргана. Тус шийдвэрийг тухайн хуулийн хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. 

www.ulsturch.mn мэдээллийг эргэн дамжуулах болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.104.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.