Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр (2022.08.16) цахимаар хуралдлаа
Үйл явдал
/
2022-08-18
Хуралдаанаар дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл, хэрэгжилтийн талаар дүүргийн Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Алтаншагай мэдээлэл өгч, Онцгой комиссын гишүүдэд тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.
Мөн дүүргийн хэмжээнд Коронавирус (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх шинжилгээний цэг, дархлаажуулалт, тандалт хариу арга хэмжээний зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс танилцуулга хийлээ. Дүүргийн нутаг дэвсгэрт намрын үзэсгэлэн худалдааг угтаж хүнс, худалдааны чиглэлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгуулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн нөхцөл байдал, хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар дүүрэг дэх Цагдаагийн газраас танилцууллаа. Дүүргийн хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалт, ажлын явц, үр дүн, зохион байгуулалтын талаар Мэргэжлийн хяналтын хэлтэс, 2022-2023 оны хичээлийн жил бэлтгэл бэлэн байдлын талаар дүүргийн Боловсролын хэлтсээс тус тус мэдээлэл хийсэн юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.19.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.