Мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийн үнэлгээний асуулга
Үйл явдал
/
2022-03-10
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 15 (Шинэ технологи)-д виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах, бүртгэлжүүлэх, тэдгээрийн эрсдэлийг үнэлэх болон хяналт, зохицуулалтын орчныг бий шаардлагын хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан. 

Энэхүү Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шат дараалсан арга хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны 4/А-5/12/А-2 дүгээр тушаалаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийж, тайлагнах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, виртуал хөрөнгөтэй холбоотой болзошгүй үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн асуулга”-ыг боловсруулаад байна.

Иймд, банкууд эрсдэлийн үнэлгээний асуулгыг 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн дотор бөглөж “temuulen.m@mongolbank.mn” цахим шууданд хариуг ирүүлж хамтран ажиллана уу.

Асуулгыг энд дарж татаж авна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.142.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.