Япон улсын шизуока мужийн яйзү хотын төлөөлөгчид нийслэлийн чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөнд айлчиллаа
Үйл явдал
/
2022-08-19
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Япон улсын Шизуока мужийн Яйзү хоттой 2018 оноос хойш соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.
Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Яйзү хотын төлөөллүүд Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний захирал Б.Болортунгалаг, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Хангай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж нар болон Япон улсын Яйзү хотын айлчлалын бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.
Айлчлалын үеэр дүүргийн боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын чиглэлээр хоёр талын удирдлагууд харилцаагаа шинэ шатанд гаргаж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, аж үйлдвэр зэрэг илүү олон салбарт хамтран ажиллах талаар санал хэлэлцлээ.
5 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
1 хүн ба дотор нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
9 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба бичвэр нарын зураг байж магад
12 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
3 хүн, хүүхэд, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
8 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.