ИТХ-ын Дарга Т.Отгонболд , Засаг даргын орлогч Б.Балжинням, Төлөөлөгчид дүүргийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-08-21
 ИТХ-ын Дарга Т.Отгонболд , Засаг даргын орлогч Б.Балжинням, Төлөөлөгчид дүүргийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

 

Дүүргийн ИТХ-ын Даргын А/44 захирамжаар Дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын явцтай танилцах ажлын хэсэг болон Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсгүүдийг байгуулж Өнөөдөр буюу 2022.08.19-ны өдөр ИТХ-ын дарга, Төлөөлөгчид Дүүрэгт хийгдэж буй дээрх тохижилт, бүтээн байгуулалттай газар дээр нь танилцлаа. 4-р хорооны Халуун усны барилгын дотор засал, гадны тохижилтын ажлын  явц. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний барилгажилтын төслийн ажлын явц Дүүргийн тохижилт, ногоон байгууламж. 74-84 дүгээр байрны тохижилт, авто зам тоноглолын ажил. 3-р хорооны хүүхдийн тоглоомын талбай. Шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж, цахилгааны хуваарилах байгууламж РП-ний барилга. 2-р хорооны 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлуудтай танилцаж цаашид авах арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг сонсож ажлын хэсгийн үр дүнг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралд танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэл, саналыг Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Мөн Дүүргийн ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг 2022.08.22-23-ны өдрүүдэд Дүүрэгт ажиллана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.