Барилгын салбарын ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилчдыг сургалтад хамруулав
Үйл явдал
/
2022-06-30

ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтран барилгын салбарын ажил олгогч эздэд зориулсан “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах нь” сэдэвт танхим болон цахим хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтад барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 50 гаруй хүмүүс хамрагдлаа.

Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг, ач холбогдол, Барилгын салбарын үйлдвэрлэлийн осол шалтгаан, Өндрийн аюулгүй ажиллагаа, Эрсдэлийн дүн шинжилгээ хийх, Япон маягийн-аргачлал КҮТ, Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл зэрэг сэдвээр хичээл орсон. Мөн барилгын салбарт сүүлийн үед гарч буй үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлаар багш нараас асуулт асууж, мэдээлэл солилцов.

700

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.156.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.