Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Саран нээж, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, тус газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, мэргэжилтэн М.Бямбадулам нар дээрх сэдвийн хүрээнд сургалтад оролцогчдод мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Сургалтад нийт 500 гаруй байцаагч буюу дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид танхимаар, аймаг, сумын байцаагчид цахим хэлбэрээр хамрагдаж байна. Цаашид нийгмийн даатгалын байцаагчдын мэдлэгийг бататгах, хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулах юм.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР