Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан алслагдсан хороодын сургуулийн удирдлагуудтай уулзан зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллав
Үйл явдал
/
2022-03-04

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нар алслагдсан хороодын сургуулийн удирдлагуудтай “Covid-19” халдварын үед танхимаар хичээллэж эхэлсэн нөхцөл байдал, сургуулийн тохижилт, үргэлжилж буй засвар үйлчилгээ бусад асуудлаар санал, солилцов.

Сургуулийн захирал, багш нарын зүгээс сургалтын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбоотой санал хэлж, Засаг дарга Ж.Алдаржавхлан сургуулийн гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер зэргийг гардуулан өгч, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан ажиллахыг хүслээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.239.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.