“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд ээлжит алхалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-03-05
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд “Хамтдаа алхаад эрүүлжье” уриан дор ээлжит алхалтыг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгууллаа.

Тус алхалтад хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх 10 хэлтэс, албадын 161 ажилтан, албан хаагчид хамрагдаж, амралтын нэг өдрийг эрүүл агаарт алхаж өнгөрүүллээ.

Алхалтын үеэр хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулж багийн дүнгээр

  • 1-р байр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Цагдаагийн газрын хамтарсан баг
  • 2-р байр Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ
  • 3-р байр Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан баг тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагнал гардууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.204.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.