Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Хүүхэд хөгжлийн төв”-тэй боллоо
Үйл явдал
/
2022-03-15
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай 2007 оноос хамтран Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд “Гэр хотхон” төвийг байгуулж, гэр оронгүй өрхүүдийг тогтвортой амьдрах боломжоор хангахын зэрэгцээ тэдгээр өрхийн гишүүд болон хүүхдүүдэд чиглэсэн төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
 
Хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо болон бусад хорооны хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сургалтын орчинтой “Хүүхэд хөгжлийн төв” -ийг өргөжүүлэн нээлээ
 
Тус төв нь олон нийтэд нээлттэй үйлчилж, номын сан, мэргэжил сургалтын танхим, спорт болон урлаг заалтай бөгөөд хичээлийн хоцрогдол арилгах сургалт, оёдол эсгүүрийн мэргэжлийн сургалт, хэлний сургалт, урлаг спортын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн өнөөдөр үүд хаалгаа нээлээ.
 
Хүүхэд хөгжлийн төв байгуулснаар сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийх, хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.