Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагууд 2021 оныг “Иргэнд ойр-Иргэдэд ээлтэй” жил болгон зарласан.
Тус хөтөлбөр, зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэн иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байна.
Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг, ойн төгөл зэрэг иргэдийн амарч, салхилах зориулалт бүхий нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гоёл чимэглэлийн цэцгийг үрслүүлж, цэцгийн мандал байгуулах ажлын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв 2 дахь жилдээ гоёл, чимэглэлийн цэцэгсийг бойжуулж, үрслүүлж байгаа бөгөөд энэ жил 250 гаруй мянган цэцгийн үрсэлгээг цэцгийн хүлэмжинд суулгахаар төлөвлөсөн.
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин