Хан-Уул ЭКО дүүргийн нутаг дэвсгэрт “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулагдана

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн иргэдийн цэвэр, эрүүл орчинд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2022” аян 5 дах жилдээ зохион байгуулж байна.
“Хоггүй Хан-Уул 2022 аян”-ы хүрээнд, жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт орчны бохирдлыг бууруулж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, Туул голын ай сав газрыг цэвэрлэх “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г Ням гарагт зохион байгууллана.
Эко дүүргийн иргэд, сууц өмчлөгчдийн холбоод, аж ахуй нэгж байгууллагуудыг “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриалгад нэгдэн өөрийн ажиллаж, амьдарч буй орчноо цэвэрлэн “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд идэвхитэй оролцохыг УРИАЛЖ байна.
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн их цэвэрлэгээнд Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид Туул гол дагуу хог хаягдлыг цэвэрлэж, иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд орчин тойрныхоо их цэвэрлэгээнд оролцоно.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.120.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
17 цаг 24 мин
-
19 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Уржигдар 14 цаг 25 мин