Баянзүрх дүүргээс Ковид-19 цар тахлаас үүдэн нийгэм эдийн засагт үүсээд буй үр нөлөөг буруулах зорилготой шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Ковид 19 цар тахлын нөлөөг олон нийтийн оролцоотой бууруулах нь” төсөл юм.
Төслийн хүрээнд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс нь өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, чадавхжуулах сургалтыг “Голдэн бүүк” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа. Сургалтаар дөрвөн төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэх арга технологийг зааж өрхийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд мэргэжлийн дадлага олгосон юм.
Дүүргийн зүгээс өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд таван өрхөд шарах шүүгээ, холигч, гар багажны хоёр төрлийн жижиг хэрэгслийн иж бүрдэл бүхий талх, нарийн боовны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, гурван өрхөд шулуун оёдлын суурь машин, хэрээсний машин, уурын индүүнээс бүрдсэн оёдлын тоног төхөөрөмж, үйлдвэрлэл эрхлэх зааварчилгаа, гарын авлага, сургалтын болон Ковид-19 вирусийн хувийн хамгаалах хэрэгслийн багцыг гардуулан өглөө.
Дараагийн шатны төсөлд хамрагдах иргэдийг сонгох, өрхийн аж ахуйг дэмжихэд ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгаа талаар судалгаа хийх зэрэг ажлыг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс хариуцан ажиллаж байна.
-
21 цаг 25 мин
-
21 цаг 44 мин
-
21 цаг 48 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин