Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт дүүргийн харьяа газар, хэлтэс, Засаг даргын Тамгын газрын алба хаагчид сайн дураар цусаа хандивлан, хүмүүнлэгийн аянд оролцсон юм.
Цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага жилээс жилд нэмэгдэж байгаа. Дөрөвдүгээр бүлгийн цус хамгийн ховор буюу 7%, хоёрдугаар бүлгийн цус 22%, нэгдүгээр бүлгийн цус хамгийн их хувийг эзэлдэг.
Цусны донор болохын тулд 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангуй эрүүл иргэд хамрагдах боломжтой. Эрэгтэйчүүд хоёр сар тутам, эмэгтэйчүүд гурван сар тутамд нэг удаад 200-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй байдаг байна.
Иргэн бүрийн нэг удаа хандивласан цус 3 хүнд амьдрал бэлэглэх боломжтой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
-
19 цаг 16 мин
-
21 цаг 44 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
19 цаг 16 мин