
Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг бууруулах, нийгмийн ажилтны мэргэжлийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Нийгмийн ажилтнуудаа сонсох өдөр” уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар хороодын нийгмийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээл, асуудлуудыг сонсож, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Энэхүү уулзалтад Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ц.Алтанзагас, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх болон холбогдох мэргэжилтнүүд, хороодын нийгмийн ажилтнууд оролцсон юм.
Холбоотой мэдээ
-
10 цаг 52 мин
-
13 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 25 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 14 цаг 25 мин