Дүүргийн хэмжээнд "ХАШАА" арга хэмжээ эхэллээ
Үйл явдал
/
2022-03-04

Арга хэмжээний хүрээнд орц гарц хаасан хашаа, объектыг буулгана. Үүний дараа төлөвлөлт хийж орц болоод гарцыг нээх, шинээр зам тавих ажил хийгдэх юм. Ялангуяа автомашин их зорчдог, хөдөлгөөн ихтэй газруудад дээрх ажил хийгдэнэ. Өнөөдрөөс эхэлж байгаа “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс, Газар зохион байгуулалтын албаны дарга Бат-Өлзий нар зарим байршлууд дээр ажиллалаа. 

Тухайлбал

- Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сод эрхэс төвийн урд талд байрлах объект болоод хашааг буулгаж, авто зам хийнэ.

- “Натур” худалдааны төвөөс урагш Нарны замтай холбогдох нэг л замтай. Ачаалал ихтэй байдаг тул шинээр авто замын ажил хийгдэнэ.

Дээрх ажлууд хийгдсэнээр хороолол доторх түгжрэл тодорхой хувиар буурах, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа зарим газарт тохижилт хийж иргэдэд ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх юм.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд Баянзүрх дүүргээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мөн гарааш буулгаж, чөлөөлсөн газарт иргэдийн саналын дагуу тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.131.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.