Баянзүрх дүүргээс аж ахуй нэгжүүдэд зөвлөн туслах нэг сарын аяныг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Засаг даргын орлогч Г.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдтэй уулзаж газар дээр нь ажиллалаа. Тухайлбал
1. Ажиллуулж буй газрынхаа ойр орчмын 50м цэвэрлэгээг тогтмол хийж байгаа эсэх
2. Эрүүл, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн борлуулж буй эсэх
3. 21 нас хүрээгүй иргэдэд электрон тамхи болон энгийн тамхи худалдаалж байгаа эсэх
4. Шаардлагатай зөвлөмж, санамж бичгийг байрлуулж байгаа эсэх хэрэгжилтийг хангуулах талаар санал солилцож шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өглөө.
Энэ үеэр Засаг даргын орлогч Г.Золзаяа хэлэхдээ
“Баянзүрх дүүрэг аж ахуй нэгжүүдээ том жижиг гэлтгүй бүх талаар нь дэмжиж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бүх зөвшөөрлийг цуцалж, төрийн хүнд суртлыг халах зорилгоор цахим шилжилтийг амжилттай хийсэн. Харин аж ахуй нэгж ажиллуулж худалдаа наймаа эрхэлж байгаа та бүхэн илүү чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн зарж хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа сургууль, олон нийт ихээр зорчдог хэсэгт худалдаа үйлчилгээ явуулдаг бол энгийн болон электрон тамхи хүүхдүүдэд худалдаж болохгүй. Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний хугацаа, чанарт анхаарах хэрэгтэй. Учир нь сүүлийн үед хүүхдүүд хоолны хордлогод орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явдал нэмэгдэж байна. Тиймээс бүх талдаа нэг нэгнээ дэмжиж, илүү хариуцлагатай ажиллацгаая” гэсэн юм.
Худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдийн зүгээс уг саналыг бүрэн дэмжинэ гэдгээ хэлсэн бөгөөд төрийн үйлчилгээ цахим болж хүнд сурталгүй болсонд талархал илэрхийлсэн. Дүүрэг орон нутгаас хэрэгжүүлж буй бүхий л ажлыг өөрсдийн чадлын хүрээнд дэмжиж, хамтран ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Иргэн та энэхүү мэдээллийн доор холбогдох санал хүсэлтээ илэрхийлээрэй. Бид таны санал хүсэлтэд тулгуурлан холбогдох асуудлыг хөндөж түргэн шуурхай шийдвэрлэх болно.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин