Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-02-18

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна. Булган аймагт хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийн хэрэгжилт хэрхэн биелэгдэж буй, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг асуудлын хэрэгжилт хэр байгаад анхаарлаа хандуулж ажиллаж байна.

Мөн алба хаагч нарын хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар идэвхи санаачилгатай ажиллахыг зөвлөөд, шинэчлэгдэн батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалтыг зохион байгуулах нь зүйтэйг гишүүн зөвлөв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатар, Ахлах мэргэжилтэн Д.Намжилсүрэн, Булган аймаг дахь мэргэжилтэн Д. Мөнхсайхан нар аймгийн удирдлагуудтай уулзаж зарим зөвлөмж , мэдээллийг солилцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.191.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.