Гадаад харилцаа- Хамтын ажиллагаа
Үйл явдал
/
2022-03-05

Унгар улсын урилгаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад ирлээ. Унгар улсын Эгер хоттой Булган аймаг хамтын ажиллагаатай хотууд болж үйлдвэр үйлчилгээ ажлын байр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, дадлагажигч бэлтгэх урьдчилсан хэлэлцээрийг хийлээ. Мөн Чех улсын Fenip корпорацийн барилга байгууламжтай танилцаж иргэдийн орлого эдийн засагт тохирсон үнэ бүхий евро стандартын орон сууцыг Булган аймагт ирэх 4 сард эхлүүлэх ажлыг эцэслэн шийдвэрлэлээ. Булган аймагт Унгар, Чех улсуудын оролцоотойгоор барилгын ханын дулаалгын үйлдвэр, Чех улсын бизнесийн хөрөнгө оруулалтаар пивоны үйлдвэр, ясны үйлдвэр, загасны хоолны үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.