Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх (MASAM II) төсөл булган аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-07-05

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатыг (2020-2023 он) Швейцарын Хөгжийн Агентлаг, Нийгмийн Эгэх Хариуцлагын Дэлхийн Түншлэлийн санхүүжилттэйгээр Дэлхийн банк Монгол улс даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд хамтран хэрэгжүүлэгчээр Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Глоб Интернэшнл Төв төрийн бус байгууллага ажиллаж байна.

Төслийн хүрээнд дүүрэг болон аймгуудад төрөөс үзүүлж буй үйлчилгээ ялангуяа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулж, нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцааг үзүүлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.