Аймгийн онцгой комиссын хурал болж байна
Үйл явдал
/
2022-08-10

Аймгийн онцгой комиссын ээлжит энэ удаагийн хурлаар Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт,хаваржилтын бэлтгэл ажил, Коронавируст халдвар, ковид-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, Булган сумын нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “ Үхрийн арьс товруутах “ өвчин илэрсэн байж болзошгүй тохиолдолтой холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Булган сумын 6-р багийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол гарч, шинжилгээний хариу баталгаажиж иртэл урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 08 сарын 08-ны өдрөөс эхлэн тухайн бүсэд хязгаарлалтын дэглэмийг 14 хоногийн хугацаатай тогтоосон захирамжийг Булган сумын Засаг дарга гаргасан байна. Аймгийн Онцгой комисс уг өвчний эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэхээр 16 сум ,1 тосгоны удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өгч байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.64.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.