Барилгын хөгжлийн төв болон БШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаа
Үйл явдал
/
2022-04-11

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Улсын хэмжээнд 17 аймагт 819 объектыг шинэчлэх юм. Сүхбаатар аймгийн сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгох ажилд хяналт тавих холбогдох ажлын хэсэг Сүхбаатар аймгийн сумдад ажиллаж, ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.