Газар хөдлөлийн гамшгийн тухай ерөнхий ойлголтын талаар мэдээлэл хийж байна
Үйл явдал
/
2022-06-29
Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г. Энхцолмон Газар хөдлөлийн гамшгийн талаар "Барилгын хөгжлийн төв"-ийн ажилтнуудад мэдээлэл хийж байна.
Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог бөгөөд ХХ зуунд 8.0 магнитудын газар хөдлөлт 4 удаа, 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 орчим удаа болсон боловч цөөн хүн амтай, таруу суурьшилтай, барилга, дэд бүтэц сул хөгжсөн зэрэгтэй холбоотойгоор хохирол харьцангуй бага байв. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хотод хүн амын болон дэд бүтцийн нягтаршил нэмэгдэхийн зэрэгцээ газар хөдлөлтийн чичирхийлэл ихээр мэдрэгдэх болсон.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159,396 удаагийн газар хөдлөлт, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болсон. Нийслэл хот орчмын газар хөдлөлтийн 6 хагаралд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход хамгийн багадаа барилга байгууламжийн 47.8 хувь нурж 40.000-60.000 хүн өртөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан.
Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулахад мэдээлэл, харилцаа холбооны давуу талыг ашиглах боломжийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тэдгээрийн нэгдсэн тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагын үүднээс энэхүү мэдээллийг хийж байгаа юм
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.200.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.