BIM-FORUM 2022 төрийн байгууллага, захиалагчийн оролцоо салбар хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2022-07-02
Барилгын мэдээлэлтэй загварчлалыг барилгын салбарт нэвтрүүлэх цуврал хэлэлцүүлгийг эхлүүлээд байгаа ба 2022 оны дөрөвдүгээр сард болсон BIM-FORUM 2022 ЗУРАГ ТӨСӨЛ нэртэй анхны хэлэлцүүлгээр 2024 оноос улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийг BIM дэмжих програм дээр зурах, тухайн төслийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээг гадны хөрөнгө оруулалтаар хийх шийдэлд хүрсэн бол хоёр дахь форумыг барилгын материал үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч ААН-үүдийн дунд хийж BIM дэмжих програм дээр барилгын материалын модулийг бий болгох шийдэлд хүрсэн юм.
 
Харин энэ удаа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ дээр “BIM FORUM 2022 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ЗАХИАЛАГЧИЙН ОРОЛЦОО” гурав дахь салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр зураг төсөл, барилга угсралт ашиглалтын үе шатанд барилга байгууламжийг хэрхэн зөв төлөвлөх, виртуал орчинд барилга байгууламжийг урьдчилан төлөвлөж гарсан алдааг түүн дээрээ засч сайжруулах, төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага түүн дээр дүгнэлт өгч барилга баригдахаас өмнө алдааг засдаг хоорондын уялдаа холбоог бий болгохоор зорьж байна.
Дараагийн хэлэлцүүлгийг Цахим хөгжлийн яамтай хамтран хийхээр төлөвлөсөн бөгөөд 2022 оны есдүгээр сард нэгдсэн форумыг зохион байгуулах юм.
BIM FORUM 2022-ыг хэрэгжүүлснээр барилга байгууламжийг төлөвлөхөөс эхлээд ашиглалтын явцад төрийн оролцоо хаана хэрхэн явагдаж байгааг тодорхой болгоод зогсохгүй хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ хялбар болох юм.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.124.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.