Нийслэлийн архивын газраас нийт албан хаагчдын дунд архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-02-23
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон харьяа байгууллагууд, хороодын албан хаагчид өнөөдөр /2022.02.22/ архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, байгууллагын архивын үйл ажиллагааны талаарх сургалтад хамрагдлаа.
Тус сургалтын гол зорилго нь төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадваржуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинээр батлагдсан дүрэм, журмыг нэг хэрэгжүүлэх, байгууллагын албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах хэрэгцээ шаардлагыг албан хаагч нар таниулахад оршиж байна. Энэхүү сургалтыг Нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд заасан бөгөөд дараах агуулгын хүрээнд сургалтыг зохион байгууллаа. Үүнд;
1.Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмын хэрэгжилтийг хангах
2.Байгууллагын архивын баримт нягтлан шалгах комиссын үйл ажиллагаа
3.Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахад удирдах албан тушаалтан, албан хаагчдын анхаарал асуудал
4.Баримт бичгийн стандарт MNS5140-1,2 3:2021
5.Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” шийдвэрлэлтэд анхаарах, Баримт боловсруулан тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх
6.Хэвлэмэл хуудасны загвар үүсгэх, захиалга хийх
7.Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах арга зүй зэрэг багтаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.